Wednesday, January 28, 2015

Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ

Ахмад үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ

20 минутын өмнө

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож, Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Э.Чойдог, Ж.Чулуун, Ц.Намсрайжав зэрэг хөгжмийн зүтгэлтнүүдийн симфони найрал хөгжимд зориулан бүтээсэн шилдэг бүтээлийн дээжээс толилуулах "Сонгодог хөгжмийн концерт" Улсын филармонийн концертын танхимд  өнөөдөр 19.00 цагт болох гэж байна.

Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Улсын филармонийн симфони найрал хөгжимчид, удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, Д.Нямдаш/МУСТА/, Б.Батбаатар нарын удирдлага дор үзэгч сонсогчдын хүртээл болгоно. Тоглолтын хөтөлбөрт Л.Мөрдорж "Эх орон" симфони I анги, Э. Чойдогийн "Найрамдал увертюра" /удиртгал/,  Ж.Чулууны "Уран хас" бүжгэн жүжгийн удиртгал, Ц.Намсрайжавын "Говь гурван сайхан" симфони зураглал зэрэг шилдэг бүтээлүүд багтаж эгшиглэнэ.

Тасалбарыг Улсын филармонийн кассаар 10.000 төгрөгийн үнэтэйгээр борлуулж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment