Ан хийхийн тулд хил зөрчжээ
25 минутын өмнө

Энэ сарын 17-ны өдөр Увс аймгийн отрядын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас улсын хил зөрчсөн морин уналгатай иргэнийг хилчид илрүүлэн саатуулжээ. Ан хийх зорилгоор хил зөрчсөн этгээдийг нэгдүгээр сарын 18-ны өдөр Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалтаар ОХУ-ын талд унаж явсан мориных нь хамт хүлээлгэн өгсөн байна. Мөн энэ сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн автобусаар зорчин явсан Монгол Улсын иргэн Э нь хуудас дутуу хүчин төгөлдөр бус баримт бичгээр улсын хил хилээр нэвтэрснийг хилчид илрүүлэн шалгаж байгаа аж.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн отрядын хариуцсан хэсгээр энэ сарын 16-ны өдөр улсын хилийн шугамаас 1.5 км-т автомашинтай дөрвөн хүн ан хийх зорилгоор хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилчид илрүүлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ноогдуулжээ. Харин дээрхи иргэдийн авч явсан СКС маркийн нэг буу, ПС маркийн 33 ширхэг сумыг хураан авч Онгон сумын цагдаагийн хэсэгт нотломжоор хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment