Гавтай бүсгүй цагдаагийн машин хулгайлжээ (видео)
1 цаг 3 минутын өмнө
Америкийн Пенсильвани мужийн оршин суугч эмэгтэй хулгайн хэрэг хийж саатуулагдсан ч гарандаа гавтай мөртлөө цагдаагийн машин хулгайлж зугтсан байна. 27 настай Роксанна Ример нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрээс ээмэг хулгайлаад баривчлагджээ. Түүний гарт гав зүүгээд цагдаагийн жийп машины арын суудалд суулгасан гэнэ.Хууль сахиулагчид машиндаа байхгүй хооронд Ример торон хаалтыг нэвтлээд жолооны ард сууснаар цагдаагийн машиныг унаж давхисан гэнэ. Хоёр гараа нурууныхаа ард гавлуулсан эмэгтэй цагдаагийн машиныг цагт 160 километр хурдлуулж чаджээ. Хууль сахиулагчид түүний араас хөөсөн байна. Тэрбээр 15 километр яваад машинаас үсрэх үед нь саатуулжээ. Цагдаагийн машин хар хурдаараа давхиж очоод нэгэн довцог руу мөргөжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment