Monday, January 19, 2015

Орь дуу тавьдаг эмэгтэйг гудамжинд гаргав

Орь дуу тавьдаг эмэгтэйг гудамжинд гаргав

11 минутын өмнө

Швед Улсын баруун хэсэгт нэгэн 50 настай эмэгтэйг түрээслэн сууж байгаа сууцнаас нь хэтэрхий орилж, чарлан сексддэг, чанга хөгжим сонсдог тул албадан гаргажээ. Нийтийн эзэмшлийн орон сууцны оршин суугчид дэндүү асуудалтай хөрш эмэгтэйгээ хөөж гаргахаар байрны эзэнд гомдол гаргасан гэнэ. Өнгөрсөн жил тэд байраа түрээслүүлдэг хүнд түрээслэгч эмэгтэйн сууцнаас 16 удаа дэндүү их чимээ шуугиан сонсогдсон гэж матжээ. 50 настай эмэгтэй найз залуутай болсноор байдал тэсвэрлэхийн аргагүй болсон аж.

Оршин суугчид тэр эмэгтэйд арай намуухан амьдрахыг хэлсэн ч цаадахь нь тэднийг үл ойшоожээ. Байрны эзэн нь тэр эмэгтэйг сууцнаасаа хөөж гаргатал гандан буурахгүй бүсгүй шүүхэд хандсан байна. Шүүх дээр очсон хохирогч оршин суугчид тэдний хөрш эмэгтэйн бэлгийн амьдрал орь дуу, чимээ шуугианаар баялаг болсон учраас амар тайван нойрсож, бүтэн нойртой хонохын тулд чихээ бөглөж байсан гэдгээ өгүүлжээ.

Шүүх түрээслүүлэгч эрийн гаргасан шийдвэрийг зөв зүйтэй үйлдэл гэж үзээд энэ оны гуравдугаар сарын 16 гэхэд уг эмэгтэйг байраа чөлөөлж өгөх ёстой гэж шийдвэрлэв.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment