Өмдөндөө шээсэн эмэгтэй "од" болов
1 цаг 9 минутын өмнө
Шинэ Зеландын "Spookers" гэдэг нэртэй аймшгийн хүрээлэнг сонирхох үедээ өмдөндөө шээж, нэр нүүрээ балласан эмэгтэйн гэрэл зургийг тус газрын эзэд фэйсбүүк дэх албан ёсны хуудсандаа ашиглажээ.
Шээс дуслуулсан эмэгтэй энэ увайгүй үйлдлээ зогсоохыг тэднээс шаардсан байна. Гэтэл хүрээлэнгийн ажилтнууд түүний зургийг байршуулахаасаа өмнө удтал түүнийг хайсан гэж мэдэгдэв. Тэд хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр авагдсан бүх гэрэл зургууд тэдний өмч бөгөөд нийгмийн сүлжээнд ашиглах нь хуульзүйн үндэстэй гэж томорчээ.
Харин эмэгтэй үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд тэрбээр айсандаа бус харин инээд нь хүрсэнээс болж өмдөндөө шээж орхисон гэдгээ өгүүлээд аймшгийн хүрээлэнг шүүхэд өгөх бодолтой байгаагаа ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment