Кира Найтли "нууц"-аа задлав
1 цаг 17 минутын өмнө
"Карибын тэнгисийн далайн дээрэмчид" киноны од Кира Найтли саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа хаанаас ийм өвөрмөц нэртэй болсноо өгүүлжээ. Аав нь Холливудын жүжигчин бүсгүйг Зөвлөлтийн уран гулгагч эмэгтэйн нэрээр нэрлэсэн аж. Орчуулгын хүндрэлээс болж түүний төрсний гэрчилгээн дээр нэрийг нь алдаатай бичсэн гэнэ. Kira гэхийн оронд бичиг баримт дээр нь буруу нэр буюу Keira гэдэг нэрийг биччихсэн байна. Ирээдүйн од бүсгүйн ээж охиноо бүртгүүлэхдээ нэрийг нь буруу дуудчихжээ.Гэхдээ жүжигчин бүсгүй энэ тал дээр гуньж, гутрахгүй байгаа гэнэ шүү. Учир нь, тэрбээр энэ дэлхий дээр ганцаараа ийм нэртэй юм. 29 настай од бүсгүйн ярьснаар аав нь 1984 оны Өвлийн олимпийн үеэр Зөвлөлтийн уран гулгагч бүсгүй Кира Иванова мундаг гулган хүрэл медаль авсан тул бахдаж, бишрэхдээ охиноо түүний нэрээр нэрлэхийг хүсчээ. "Аав маань түүнийг зурагтаар үзээд ихэд таалсан учраас намайг ингэж нэрлэсэн юм" гэж Найтли бүсгүй ярьсан байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment