Сүнс уушийн газрын үйлчлүүлэгчдийг айлгав
44 минутын өмнө
Английн нэгэн хуучны уушийн газар нэгэн гэр бүлийн хоёр орж үйлчлүүлээд зургаа авахуултал түүн дээр нь хар өнгийн пальто нөмөрсөн өндөр эмэгтэйн сүнс буужээ. Алекс Монтефорт гэдэг эр өөрийн хүү Рафаэльтэй уушийн газар ороод хэд хэдэн зураг дарсан гэнэ.
Түүний эхнэр авсан гэрэл зургуудыг нь компьютерт хуулаад үзтэл ихэд балмагдсан аж. Гэрэл зургийн баруун буланд хар пальтотой эмэгтэйн сүнс дүрслэгдсэн байлаа.

Уг зургийг авах үед тэдний ард хэн ч зогсож байгаагүй, тэнд гадуур хувцсаа өлгөх өлгүүр ч байгаагүй хэмээн аав, хүү хоёр ярьжээ. Сүнс 2.5 метр өндөртэй байжээ.
Гэрэл зургийг Их Британийн хамгийн эртний уушийн газрын нэг нь байрладаг Kings Arms Hotel-д авсан аж. Уг газар таагүй зүйлээр баялаг юм. Домог яриагаар бол XIX зуунд энд нэгэн эмгэнэлт явдал болжээ. Тэндэхийн нэгэн тасалгаанд нэгэн эмэгтэй өөрийгөө дүүжилсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment