Monday, January 19, 2015

Бууз, баншны хулгай гаарав

Бууз, баншны хулгай гаарав

21 минутын өмнө

Нийслэлийн цагдаагийн газраас нэгэн сэрэмжлүүлэг тараав.

Тухайлбал, Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан мах болон банш, буузны хулгай ихсэж байгаа талаар анхааруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд бууз, баншаа хулгайд алдлаа гэсэн таван дуудлага иржээ. Тиймээс ард иргэдийг анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

Мөн "Өвөр тарвагатайн даваанд адуу нядласан байна" гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн нядалчихаад явсан байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment