Monday, February 2, 2015

2 дугаар сард хүйтний эрч эрс чангарна

2 дугаар сард хүйтний эрч эрс чангарна

18 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн 2015 оны 02 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим газраар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх боловч үе, үе хүйтний эрч эрс чангарч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч, аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох мэргэжлийн байгууллагаас өгсөн мэдээлэлд ач холбогдол өгч, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж эрүүл мэнд, амь насаа хамгаалан анхааруулж байна.

Салхи, шуурганы үед аян замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд зам, давааны нөхцөл байдлыг судалж, дулаан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашин техникээр зорчих, шатахууны нөөцтэй явах болзошгүй эрсдлээс эрүүл мэнд, амь насаа хамгаалан урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment