28 ялтанд гурван хүүхэн "тус" хүргэв
1 минутын өмнө
Бразилийн төв хэсэгт орших Куяба хотод байрладаг "Нова Мутум" хорих газрын хуяг нарыг урхидан гурван бүсгүй "садо-мазо үдэшлэг" зохион байгуулжээ. Өнгөрөгч пүрэв гаригийн 15 цагийн орчимд гурван хуяг хэдэн хүүхэн дээр алжаалаа тайлахаар зочилж очсон байна. "Хатагтай" нарын хувцас өмссөн хүүхнүүд харгалзагчдын ууж буй согтууруулах ундаанд сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эм бэлдмэл хийгээд таслаж орхисон гэнэ. Улмаар шоронгийн өрөөнүүдийн түлхүүрийг авчээ."Сүйхээтэй" хүүхнүүдийн тусламжтайгаар 28 ялтан шоронгийн хаалгаар гарч одохдоо винтов, гар буу зэргийг их хэмжээний сумтай авч явсан аж. Хэдэн цагийн дараа тас үсэрч, халаагуурт гавлуулсан хуягууд олджээ. Таван цагийн дараа л тэдний нэг нь сая нэг юм ухаан ороод зальтай хүүхнүүдийн хохирогч болсон гэдгээ өгүүлсэн байна.
Маргааш өдөр нь цагдаа нар оргосон найман ялтныг олж илрүүлжээ. Бусдыг нь эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment