Орландо Блум шинэ хайртайгаа учрав
Өнөөдөр 13 цаг 46 минут
Холливудын гоонь эр Орландо Блумын амьдрал бага багаар цэгцэрч эхэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр жүжигчин эр тун нууцлаг цайвар үст бүсгүйтэй явж байгаад папарацци нарын дуранд өртсөн билээ. Хосууд энэ үеэр Мексикт амарч байсан байна. Тэр үед сэтгүүлчид үүнийг түрхэн зуурын зугаа цэнгэл хэмээн дүгнэлт хийж байжээ.Гэвч тэдний гаргасан дүгнэлт арай л биш байсан аж. Энэ удаа Орландо өнөөх л цайвар үст бүсгүйн хамт Малибу арал руу амрахаар явжээ. Хосуудын харилцаа ч гэсэн нэлээд дотно болсон нь тодорхой байв. Жүжигчин эр дөрвөн настай хүү Флинныг мөн дагуулж явсан нь тэдний харьцаа хэр гүнзгийрсний нэгэн нотолгоо болж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment