Monday, February 9, 2015

Захаар эмэгтэй хулгайчид их байна

Захаар эмэгтэй хулгайчид их байна

1 цаг 4 минутын өмнө

Цагаан сарын баяр дөхсөнтэй холбоотойгоор томоохон худалдааны төвүүд болон захуудаар хулгайчид бүр гаарсан байна. Хүн ихтэй газруудад халаасны хулгайч нар бүлгээрээ явж байгааг худалдаачид хэлэв. "Нарантуул" зах дээр эмэгтэй хулгайчид олон байгаа бөгөөд гурван хүнийг цагдаа нар баривчилжээ. Тэд эмэгтэй хүмүүс байсан гэнэ.

Нэг нь монгол дээлний тасгаар явж дээл хулгай хийн, түүнийгээ бусдад хямдхан зардаг нэгэн байж. Түүнчлэн олон хүнтэй харилцаж байгаа худалдаачдын нүдийг хариулж байгаад хайрцгийг нь ухаж цүнхийг нь хулгайлсан ч тохиолдол гарчээ.

Тиймээс халаасны болон бүлэг хулгайчдаас болгоомжлохыг захын цагдаа нар анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment