Sunday, February 8, 2015

Месси Фигуг ардаа орхив

Месси Фигуг ардаа орхив

33 минутын өмнө


"Барселона" багийн довтлогч Лионель Месси Испанийн аварга шалгаруулах тэмцээний 22 дугаар тойрогт "Атлетик" багтай хийсэн тоглолтод гоолын хоёр дамжуулалт өгчээ.

Ийнхүү Аргентины шигшээ багийн 27 настай ахлагч залуу 105 дахь оновчтой дамжуулалтаа өгснөөр домогт Луиш Фигуг гүйцэж түрүүлэн Примерад сүүлийн 25 жилийн хугацаанд байгаагүй дээд амжилтыг тогтоов.

95 гоолын дамжуулалтыг Хави, 92-ыг Даниэл Алвес нар өгсөн билээ. Мөн энэ тоглолтод Месси хаалттай цохилтоос гоол хийж, энэ үзүүлэлтээрээ гуравдугаарт бичигдэх болжээ. Энэ улирлын 21 тоглолтод оролцон Месси 24 гоол оруулж, 14 гоолын дамжуулалт өгсөн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment