Орц, гарц хааж байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулгана
32 минутын өмнө

Мөн уг ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгах, дүүргийнхээ нутаг дэвсгэрт цаашид зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, ТҮЦ, граж зэргийг байрлуулахгүй, барилга байгууламж бариулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын үр дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 9 дүгээр сард багтаан танилцуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт, олон нийтэд хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тус тус даалгажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment