Monday, February 2, 2015

“Өрөө хөлслүүлнэ” гэх зараар бусдыг айлган сүрдүүлдэг байжээ

"Өрөө хөлслүүлнэ" гэх зараар бусдыг айлган сүрдүүлдэг байжээ

1 цаг 5 минутын өмнө

"Өрөө хөлслүүлнэ" гэх зарын цаана сэтгэцийн өвчтэй иргэн нуугдаж, бусдыг хүчирхийлэхийг завдах гэж байсан ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст нэгэн бүсгүй хүчирхийлэлд өртөх гээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж, уг бүсгүйг хүчирхийлэлд өртөхөөс аварчээ.

Болсон явдлын тухайд "3ар мэдээ" сонин дээр "Байр түрээслүүлнэ, хажуу өрөө хөлсөлнө" гэсэн зарын дагуу нэгэн эртэй утсаар ярьж тохиролцсон бүсгүй гэрт нь ганцаараа яваад очжээ. Гэтэл гэртээ ганцаараа байсан хижээл насны эр тэр эмэгтэйг хүчирхийлэхийг завджээ. Цагдаагийн байгууллагын шалгалтаар уг этгээд сэтгэцийн өвчтэй нэгэн байсан нь тогтоогдож, хэрэг хариуцах чадваргүй тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээд ээжтэйгээ хоёулаа амьдардаг бөгөөд тэр өдөр ээж нь хөдөө явсан байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment