Tuesday, February 10, 2015

Майли Сайрус хайртай загасаа мөнхөлжээ

Майли Сайрус хайртай загасаа мөнхөлжээ

2 минутын өмнө

Америкийн дуучин Майли Сайрус янз бүрийн гаж, сонин үйлдэл хийдгээрээ алдартайгаас гадна амьтдад дуртай гэдгээ ойлгуулсан хүн. Зарим нэгэнд нь зориулж бие дээрээ шивээс хийлгэдэг учраас удахгүй түүний бие дээр сул орон зай үлдэхгүй л болов уу. Дуучин бүсгүйн бие дээр нас бараад удаагүй байгаа Флойд гэдэг нохойных нь дурсгалд зориулсан шивээс байдаг юм.

Тэгвэл энэ удаа Майли өнгөрөгч пүрэв гаригт үхсэн өөрийн загасыг мөнхөлжээ. Өөрийн Instagram дээр дуучин бүсгүй түүнийхээ зургийг байршуулаад дор нь "Салах ёс гүйцэтгэхийг үзэн ядаж байна" хэмээн бичжээ. Харин мэргэжлийн шивээс хийгч Dr.Woo өөрийн блог дээр Сайрусын шинэ шивээс бүхий гарны гэрэл зургийг тавьсан байна. Гаран дээр нь яг өнөөх нас барсан загас нь амьд юм шиг дүрслэгдсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment