Tuesday, February 17, 2015

Нийтийн тээврийн иргэдэд үйлчлэх цагийн хуваарь

Нийтийн тээврийн иргэдэд үйлчлэх цагийн хуваарь

41 минутын өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22-нд ердийн амралтын өдрийн хуваариар 08.00-22.30 цагийн хооронд иргэдэд үйлчлэх гэнэ. Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх юм байна.

Тухайлбал, Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг хоёрдугаар сарын 19-21 –нийг дуустал зохион байгуулах бөгөөд такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси шугамд ажиллаж, дуудлагаар үйлчлэхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment