Tuesday, February 24, 2015

Ч.Чимэдсүрэн замын цагдаа нартай арсалдсан уу?

Ч.Чимэдсүрэн замын цагдаа нартай арсалдсан уу?

1 цаг 2 минутын өмнө

Өчигдөр цахим хуудсаар "Хурган дарга нарын ааш аяг хэрээс хэтэрч байна" гэсэн дүрс бичлэг цацагдаж, багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Ажил үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагч тодорхой шаардлага тавьж машиныг нь зогсоосонд уурссан эр Засгийн газрын УНИ 3800 улсын дугаартай машинаасаа үсрэн бууж цагдаа дээр очоод, хэл амаар доромжилж эхэлсэн.

Тэр "Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу, чамд харуулна аа" гэхчилэн зүй бус харьцаж байсан юм. Харин хариуд нь замын цагдаа "Чи ийм машин уначихаад намайг дээрэлхэнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү" хэмээн хоорондоо арсалдсан бичлэг яваад байгаа билээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар ааш омгоо гайхуулсан тэрбээр Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн байсан ажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment