Tuesday, February 24, 2015

Сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

Сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

1 цаг 24 минутын өмнө

Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурсан билээ. Уг шуурганаар Дундговь аймгийн Адаацаг сумаас зүүн тийш 40 км-т нутаглах А-гийнхаас 14 настай Д гэгч хүү гэр рүүгээ гараад одоо болтол ирээгүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын албаны утсанд ирсэн.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагч, нэг автомашинтай, орон нутгаас таван хүн, нэг автомашинтай нийт 11 хүн, хоёр автомашинтай эрэн хайсаар өчигдөр хүүг эсэн мэнд айлд байхад нь олжээ.

Мөн сар шинийн өдрүүдэд эх орны дөрвөн зүг, найман зовхист өдөр, шөнийг үл ялган нүд цавчилгүй зогсож байдаг чин зоригт хилчин дайчид маань цасан шуурганаар уруудсан 1500 орчим малыг улсын хил дээр тогтоож, ард иргэдэд учирч болзошгүй байсан 40 гаруй сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment