Барак Обама хоккейчдыг хошгируулав
1 цаг 29 минутын өмнө
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Цагаан ордонд Стэнлигийн цомын эзэн болсон хоккейн "Лос-Анжелес Кингс" баг болон Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн аварга баг "Лос-Анжелес Гэлакси"-гийн тоглогчдыг хүлээн авч уулзжээ.Уг уулзалтад мөн хоккейн лигийн тэргүүн Гэри Беттмэн, хөлбөмбөгийн лигийн тэргүүнүүд оролцжээ. Мөн тус хоёр багийг эзэмшдэг АEG компанийн эзэд ч байлцсан байна.
Обама уулзалтын үеэр "Кингс" багийг магтсан бөгөөд "Та нар цас, мөсгүй мөнхийн ногоон хот Лос-Анжелесыг жинхэнэ хоккейн "эх орон" болгож, боломжгүй зүйлийг гүйцэлдүүлсэн хүмүүс" хэмээн хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment