Левандовски багаа хожигдсонд "баяртай" байна
35 минутын өмнө
Мюнхэн хотын "Бавария" багийн довтлогч Роберт Левандовски баг нь Бундеслигийн хоёрдугаар тойргийг амжилтгүй эхлүүлсэн нь тэдэнд сайнаар тусах болно гэж мэдэгдэв."Яг одоо хоёр тааруу тоглолт хийсэн нь дээр болов уу. Улирлын сүүлд аваргын цомын төлөөх өрсөлдөөн ширүүсэх үед хожигдвол утгагүй. Бид өдгөө сайн тоглолт үзүүлэхийн төлөө мэрийж байгаа. Удахгүй өндөр түвшний тоглолт үзүүлэх болно. Чи эхнээсээ шилдэг тоглолтоо үзүүлж эхэлбэл бүх улирлын туршид тэр түвшиндээ тоглох нь хүнд байдаг юм" хэмээн Левандовски ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment