Спа салонд ач охиноо сар "мартжээ"
43 минутын өмнө
Сияо гэдэг нэртэй зургаан настай охин спа салонд дөрвөн долоо хоног гаруй хонож байгаа аж. Энэ охин Хятадын Куньмин хот дахь тус газар өвөөтэйгээ ирсэн бөгөөд алжаал тайлах ваннд орсныхоо дараа өвөө нь түрийвчээ гэртээ мартчихжээ гээд мөнгөө авчрахаар явсан гэнэ. Ингэхдээ спа салоны ажилтнуудад ач охиноо барьцаанд үлдээсэн байна. Өвгөн эргэж ирнэ гэж итгүүлэхийн тулд ач охиноо орхижээ.Гэвч нэг хоног болсон ч өвгөн эргэж ирээгүй аж. Тиймээс салоны ажилтнууд охинд унтах газар бэлдэж өгчээ. Дараа нь тэд зурагт авчирч өгөөд зогсохгүй Сияо охинд шинэ хувцас, хоол унд худалдаж авч өгдөг болов.
Энэ хэрэг явдал ил болонгуут хотын ард иргэд халамжийн албадаас хэрэг явдлыг шийдвэрлэхийг шаардаж, охины өвөөг олохыг оролджээ. Гэвч одоогоор өвөө нь олдоогүй тул охин спа салонд амьдарсан хэвээр байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment