Saturday, February 7, 2015

Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин Ц.Анар

Аавынхаа мэргэжлийг өвлөсөн жүжигчин Ц.Анар

59 минутын өмнө

Монголын кино урлагийн түүхэнд удам дамжсан алдартай мундаг жүжигчид цөөнгүй бий. Тэдний нэг жишээ бол Цагааны Цэгмид, Цэгмидийн Төмөрбаатар, Төмөрбаатарын Анар нар гэр бүлээрээ Монголын кино урлагийн түүхэнд тод ул мөр үлдээж явааг үзэгч түмэн андахгүй мэднэ. Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарын хувьд 30 ч хүрээгүй насандаа ийм том алдар гавьяа хүртсэн нэгэн.

Тэрбээр залуу зандан насандаа анхны амьдралаа бүтээж, авааль эхнэрээсээ том болсон хүүтэй бөгөөд өдгөө тэр нь жүжигчин аавынхаа мэргэжлийг өвлөсөн мундаг жүжигчин Ц.Анар гэж телевизийн олон ангит кинонд гол болон туслах дүрээрээ олонтаа танигдсан нэгэн юм.

Одоо нэгэн кинонд авга Ц.Төмөрхуягийнхаа нь хамт тоглож байгаа бөгөөд энэ нь тэдний хамтдаа дүр бүтээсэн дөрөв дэх кино нь гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment