Wednesday, February 4, 2015

Урт гартнуудаас болгоомжил!

Урт гартнуудаас болгоомжил!

22 минутын өмнө

Нийслэлийн цагдаагийн газраас ард иргэдэд халаасны хулгайчаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тухайлбал, Цагаан сарын баяр дөхөж байгаа энэ үед хүмүүсийн хараа хяналт сул байгаа дээр анхаарлыг нь өөр зүйлд төвлөрүүлж байгаад цүнхийг нь ухах, гар утас, эд зүйлсийг нь хулгайлах, дээрэмдэх явдал байнга гарч байгаа аж.

Мөн томоохон зах, худалдааны төвүүдэд хулгай цөөнгүй гарч байгаа гэнэ. Бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан худалдаачид анхаарлаа сайжруулахгүйгээс болж бараа наймаанаасаа алдсан тохиолдол нэлээдгүй бүртгэгдсэн байна. Хүмүүсийн анхаарлыг сулруулж байгаад бүлэглэн хулгай хийх тохиолдол байгаа аж.

Ер нь халаасны  хулгайчид сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халддаг байна. Тэд бүр зохион байгуулалтад орж, хаана, ямар гэр, орон сууц эзэнгүй, цоож цуурга муу байгааг нь тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автобусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдагдсан хэргүүд зонхилон үйлдэгсэн тоон үзүүлэлт өнгөрсөн сард өндөр гарчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment