Компьютерээс "салах" гээд гараа тасдав
3 минутын өмнө
Хятадын Зянсу мужийн Наньтун хотод Ван овогтой 19 настай залуу компьютер тоглоомын донтолтоос ангижрахын тулд өөрийнхөө гарыг тасджээ. Тэрбээр гэрээсээ махны хутга барьж гараад сандал дээр суун зүүн гараа бугуйгаар нь огтолсон аж. Улмаар тэр такси дуудаад эмнэлэг рүү явсан байна. Харин тасдагдсан гар нь сандал дээр хэвтэж үлдэв."Бид болсон явдалд ихэд цочирдсон. Маш гэнэтийн зүйл болсон шүү. Тэр үргэлж ухаалаг хүү байсан юм" хэмээн залуугийн ээж ярьжээ.
Гэрээсээ гарч явахдаа хүү нь түүнд "Ээж ээ, би эмнэлэг рүү явлаа. Битгий санаа зовоорой. Орой эргэж ирнэ ээ" гэсэн зурвас үлдээсэн гэнэ. Цагдаа нар тайрагдсан гарыг нь олж аваачиж өгснөөр эмч нар гарыг нь оёж өгсөн байна.
Ван өөрийн хийсэн үйлдлээ тайлбарлахдаа "Би ийм аргаар компьютер тоглоомд дурладаг байдлаа таслан зогсоохыг хүссэн юм" гэж өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment