Хөхөвч амийг нь аварчээ
7 минутын өмнө
Бразилийн иргэн Ивете Медейрос нэгэн дээрэмчний тэнэсэн суманд оногдож золтой л амьсгал хураагаагүй байна. Хамгийн сонирхолтой нь, түүний амийг хөхний даруулга нь аварчээ. Сум энэ эмэгтэйн зүүн хөхний дор бараг ямар ч бэртэл учруулалгүй гацсан аж.Дэлгүүрт худалдагчаар ажилладаг Медейрос гудамжны эсрэг талд байрладаг дэлгүүрээс сонин янзын чимээ шуугиан гарч байгааг сонсоод юу болж байгааг харахаар гудамжинд гарчээ. Гэтэл хэргийн газрыг орхин зугтах гэж байсан дээрэмчин эртэй нүүр тулгарав. Балмад этгээд түүн рүү буудчихаад гүйж одсон байна. Худалдагч эмэгтэй хөхний орчимдоо бага зэрэг хорсолтыг мэдрээд түргэн дуудсан аж.
Дуудлагаар ирсэн эмч нар түүнд үзлэг хийгээд хөхнийх нь даруулгад сум зоогдсон байсныг олж илрүүлэв. Медейросын нөхөр эхнэрээ амьд үлдсэнд Дээд тэнгэртээ талархаж суугаа гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment