Шилдэг ажилтан порно одтой хоног төөрүүлнэ
1 минутын өмнө
Хятадын вирусын эсрэг программ бүтээгч Qihoo 360 компани өнгөрсөн оны шилдэг ажилтнуудаа Японы порно од Жулиятай нэгэн шөнийг өнгөрөөх урамшууллаар шагнахаар болжээ. Өнгөрсөн жилийн ажлын үр дүнг удахгүй болох Еэвэн сарын өмнө гаргана. Тус улсад Дорнын шинэ жил энэ сарын 19-ний өдөр тохиох юм. Тэр өдөр өнгөрсөн оны шилдэг ажилтан тодрох болно.Мөн тус компанийн шилдэг ажилчид спорт загварын автомашин, Бали арал дээр таван хоног амрах эрхийн бичгээр шагнуулах аж. Qihoo 360 компани компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан вирусын эсрэг үнэгүй программыг боловсруулагч гэдгээрээ алдартай билээ.
2012 онд тус компанийн орлого 329 доллар байжээ. Тайлан тооцооноос үзвэл өнгөрөгч оны зун гэхэд тус компанийн программыг нэг тэрбум гаруй хүн хэрэглэсэн тооцоо гарсан юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment