Tuesday, February 24, 2015

Орлогоо мэдүүлээгүй алба хаагчдыг нэрлэнэ

Орлогоо мэдүүлээгүй алба хаагчдыг нэрлэнэ

48 минутын өмнө

Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг жил бүр АТГ-т бүртгэж, хүлээн авдаг. Мэдүүлэг хүлээж авах хугацаа энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон билээ. Тэгвэл хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг ирэх сарын 01-нд Авлигатай тэмцэх газраас зарлахаар болжээ.

ХОМ-ээ мэдүүлээгүй төрийн өндөр дээд албан тушаалтан ч цөөнгүй байгаа аж. Албан тушаалтнуудын зөв мэдүүлэг өгсөн эсэхийг шалгахдаа зарим байгууллагыг сонгон, шалгалт оруулах аж. Хуулинд зааснаар хоёрдугаар улиралдаа багтаан шалгалтыг явуулах ёстой юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment