Monday, February 9, 2015

Уитни Хьюстоны охины нөхрийг сэжиглэв

Уитни Хьюстоны охины нөхрийг сэжиглэв

34 минутын өмнө

Нэрт дуучин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Браун хүчилтөрөгчийн аппаратад холбоотой хэвээр байгаа юм. Эмч нар ч түүнийг эдгэнэ гэдэгт итгэл муутай байгаа аж. Браун болон түүний нөхөр Ник Гордон нарын гэрт тэр үдэш зочилсон найз нь болох Макс Ломас тэр орой Ник тун сонин байсан гэдгийг хэвлэлийнхэнд ярьжээ.

Хэрэг явдал болохоос өмнө гэр бүлийн хоёр бага зэрэг муудалцсаны дараа Бобби Кристина угаалгын өрөө рүү орчихсон гэж тэр өгүүлэв. Ник угаалгын өрөө рүү хэд хэдэн удаа орж, гарсаны эцэст Макс Ломас тэр хоёр бүсгүйг ухаангүй хэвтэж байгааг нь олоод түргэн тусламж дуудсан гэнэ. Цагдаа нар бүсгүйн нөхөр Ник Гордоныг сэжигтнээр татжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment