Кристен Стюарт туслах хүүхэнтэйгээ хамт амьдарна
56 минутын өмнө
"Бүрэнхий" киноны од жүжигчин Кристен Стюарт Лос-Анжелес хотод шинэ сууц худалдаж авчээ. Тэрхүү чамин орон сууцанд Кристен бүсгүй өөрийн экс туслах ажилтан Алисия Каргайлтай хамт амьдрахаар болсон юм. Кристен бүсгүй бисекс буюу эр, эм хүйстэнтэй зэрэг явалдагч гэдэг нь тодорхой болсон тул хоёр жилийн тэртээ тэрбээр дотны найз Кэти Перригийн туслах бүсгүйтэй нууц холбоотой гэдэг нь тодорсон билээ.Тэгвэл энэ удаа Стюарт бүсгүй хотын гудамжаар найз Алисиятайгаа хөтлөлцөн алхаж, дотно харилцаатай гэдгээ зарласан юм. Кристен Стюарт жүжигчин Роберт Паттинсоноос салаад энэ бүсгүйтэй үерхэж эхэлсэн байна. Туслах асан бүсгүй нь түүний сэтгэлийн шархыг дэвтээж, сэтгэлээр унахаас нь аврахыг оролджээ. Шинэ жилийн баярыг тэд хамтдаа Хавайн арлууд дээр тэмдэглэсэн аж. Харин одоо бол тэд тус тусдаа амьдрах нь утгагүй гэж шийдсэн бололтой. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment