Элвис Преслигийн зээ охин нөхөрт гарчээ
52 минутын өмнө
Америкийн домогт дуучин Элвис Преслигийн зээ охин, жүжигчин Райли Кио нөхөрт гарчээ. 25 настай бүсгүй өөрийн сүйт хархүү болох Австралийн орлон тоглогч Бен-Смит Питерсентэй хуримласан аж.Хуримын ёслолоо тэд энэ сарын 04-ний өдөр хийсэн байна. Залуу хос сүй тавьж буйгаа өнгөрсөн оны 08 дугаар сард зарлан сүйн бөгжтэй сэлфи зургаа толилуулсан билээ. Тэд 2012 онд "Галзуу Макс" киноны зураг авалтын үеэр танилцсан аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment