Хайрцганд нуугдаж хилээр гарахдаа бүтэж үхжээ
1 цаг 34 минутын өмнө
Бүтэж амиа алдсан хүнийг хилээр нэвтрүүлсэн ноцтой хэрэг гарчээ.Тодруулбал, энэ сарын 02-нд Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцганд нуугдаж нэвтэрсэн байна. Гэвч хайрцганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцганд нуугдаж хил нэвтэрсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хилээр орж ирж байгаа зүйлсийг шалгах нь гаалийн байгууллагын үүрэг. Гэвч энэ асуудалд гаалийн байгууллагын ажилчид хайнга хандсан уу, эсвэл мэдсэн ч нууцаар оруулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа бол энэ талаар ГЕГ-аас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Эл хэрэгт холбогдуулан одоогоор ямар нэгэн гаалийн байцаагчийг шалгасан зүйл байхгүй байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment