Wednesday, February 25, 2015

Хамгийн үнэтэй хар шоколад худалдаанд гарчээ

Хамгийн үнэтэй хар шоколад худалдаанд гарчээ

31 минутын өмнө

Эквадор Улсад дэлхийн хамгийн үнэтэй хар шоколадыг худалдаалж эхлэв. 45 грамм жинтэй уг шоколадны үнэ 230 евро юм. Эквадорын эртний хэллэгээр "газар дэлхий", "мод" гэж орчуулагдах уг амттанг тусгай модон савхны тусламжтайгаар идэх боломжтой. Ингэж байж л То'ak шоколадны жинхэнэ амтыг мэдэрдэг гэнэ шүү.

Үйлдвэрлэгч компанийн эзэн Жерри Тот ажилтнууд нь ажилдаа маш хариуцлагатай ханддаг гэдгийг ярьжээ.

Тэрбээр "Бид элит дарс юм уу виски үйлдвэрлэгчид шиг хүмүүс" хэмээн онцолсон байна. Уг шоколадан доторхи какаоны эзлэхүүн 81 хувь юм. Түүнийг бүтээхэд маш ховор төрлийн какао ашигладаг гэнэ. Тэр какаоны мод зөвхөн Эквадор Улсын баруун хэсэгт, Номхон далайн эрэг орчимд ургадаг аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment