Мэрайя Кэри шүүхэд дуудагдана
50 минутын өмнө
Дуучин Мэрайя Кэри, Ник Кэннон нарын хүүхдүүдийн асрагч асан Симонетт ДаКоста шүүхэд ханджээ. Тэрбээр алдартнуудыг өөрийг нь хууль бусаар ажлаас халсанд буруутгав.Тэрбээр экс ажил олгогчдоо өөртэй нь байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчин дэндүү дотноссон хүүхдүүдээсээ болж түүнийг халсан хэмээн ярьжээ. Симонетт бүсгүй хүүхдүүдийг нь дэндүү сайн асарч, ихрүүд ч түүнд ээнэгшин дассан болохоор алдартнууд өөрийг нь халсан хэмээн гомдоллосон байна.
Мөн тэрбээр илүү цагаар ажилласны хөлсөө авч чадаагүй хэмээн гомдол гаргажээ. Долоо хоногт 100 гаруй цаг ажиллаж байсан ч ердийн цалин авч байсан гэдгээ өгүүлэв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment