Дэлхийн хамгийн өндөр настай муур Гиннест багтав
55 минутын өмнө
Гиннесийн амжилтын номд дэлхийн хамгийн хөгшин муур хэмээн 26 настай Хоёрдугаар Тиффани муур бичигджээ. Калифорни мужид амьдардаг Тиффани муур 1988 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн аж. Түүний эзэн Шэрон Вурхис муужгайг зургаан долоо хоногтой байхад нь амьтны дэлгүүрээс 10 доллараар худалдан авчээ. Хүний нас руу шилжүүлэх юм бол энэ муур 125 орчим жил амьдарсан гэнэ.Түүний нүдний хараа, сонсгол, биеийн ерөнхий байдал давгүй байгаа бөгөөд даралт нь жаахан хэлбэлзэж байгаа юм. Тиффани голчлон муурын хоол, тэжээлээр хооллодог бөгөөд дийлэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг байна.
Энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн өндөр настай муур бол Техас мужийн Крим Пафф муур билээ. Тэрээр 1967 онд төрөөд 2005 онд 38 жил, гурван сартайдаа нүд аньжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment