Tuesday, March 17, 2015

ЭЕШ-ийн урьдчилсан шалгалт 21-нд болно

ЭЕШ-ийн урьдчилсан шалгалт 21-нд болно

36 минутын өмнө

Энэ жил анх удаагаа их, дээд сургуульд орохыг хүсэгчдээс урьдчилсан байдлаар монгол хэл, бичгийн шалгалт авахаар болсон билээ. Тэгвэл уг шалгалт энэ гуравдугаар сарын 21-нд 12.00 цагт орон даяар зэрэг эхлэхээр болжээ.

Энэхүү шалгалтыг босго оноотойгоор анх удаа авч буй учир шалгуулагчдад хоёр дахь боломжийг олгож байгаа. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ний өдрийн шалгалтад тэнцээгүй шалгуулагчид ирэх дөрөвдүгээр сарын 25-нд дахин Монгол хэл, бичгийн шалгалт өгөх боломжтой. Харин энэ шалгалтад оролцоогүй шалгуулагч ЭЕШ өгөх эрхгүй болох юм.

Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 25832 шалгуулагч бүртгүүлсний 19300 нь энэ онд 12 дугаар анги төгсөж буй сурагч, үлдсэн нь өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгсөгчид аж. Шалгуулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс цөөн байгаа нь энэ хичээлийн жилд улсын хэмжээнд анхны 12 дугаар анги төгсөж буйтай холбоотой гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment