Thursday, March 19, 2015

Нийслэлд 372 сүм хийд байна

Нийслэлд 372 сүм хийд байна

46 минутын өмнө

Нийслэлд нийт 372 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг "Нийслэлийн сүм хийд, шашны байгууллагын 2014 оны тооллогын тайлан"-д дурджээ. Үүнд арав орчим шашны төрөл, урсгал чиглэлийг төлөөлсөн, үйл ажиллагаа эрхлэн явуулах зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй сүм хийд, шашны байгууллага байгаа аж.

Эдгээр шашны байгууллагын гуравны хоёр буюу 61.3 хувь нь Христ, 28.5 хувь нь Буддын шашны сүм хийд байгаа юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, Нийслэлийн Статистикийн газрын даргын хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагын тооллого явуулж, бүртгэлжүүлэх, сүм хийдийн байршлыг тогтоож, орон зайн мэдээлэл бүхий цахим сан үүсгэх ажлын хүрээнд энэ тоог гаргасан байна.

Тооллогоор,
Баянзүрх 92,
Сонгинохайрхан 72,
Баянгол 59,
Сүхбаатар 44,
Чингэлтэй 40,
Хан-Уул 38,
Налайх 16,
Багануур 11 сүм хийд, шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 55.8 хувь нь шашны зориулалтаар барьж, засч тохижуулсан өөрийн эзэмшлийн барилга байгууламж, байранд, 18.3 хувь нь түрээсийн байранд, 25.8 хувь нь сүм хийдийн тэргүүний хувийн эзэмшлийн гэрт эсвэл сүсэгтэн, итгэгчдийнхээ байр сууцанд үнэ хөлсгүй байрлаж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг байна.

Зөвшөөрөлтэй буюу 283 сүм хийд, шашны байгууллагад нийт 1921 хүн ажиллаж байгаагаас Буддын шашны байгууллагад 1219, христ 599, ислам 9, бөө мөргөл 32 ажилтан байна. Харин сайн дурын нийт 4577 ажилтны 4115, зөвшөөрөлтэй сүм хийд, шашны байгууллагад ажиллаж буй гадны 38 иргэндийн 71.1 хувь нь Христийн шашны сүм, цуглаанд ажилладаг байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment