Tuesday, March 17, 2015

Энистонд согтуу жолооч халдав

Энистонд согтуу жолооч халдав

49 минутын өмнө

Өнгөрөгч бямба гаригт нэгэн согтуу жолооч жолоогоо алдаад Холливудын жүжигчин Женнифер Энистоны цэцгийн мандлыг сүйтгэж орхижээ. 45 настай жүжигчин бүсгүй Бэль-Эйрт байрладаг өөрийнхөө байшингаар ихэд бахархдаг хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Тэгтэл үл таних согтуу эр түүний хувийн эдлэн рүү дайрч ороод Женнифер бүсгүйн байшингийнхаа өмнө тарьсан цэцэгнүүдийг сүйтгэж орхисон гэнэ.

Энистон болсон явдлын талаар цагдаа нарт мэдэгдсэн бөгөөд хяналтын камерын бичлэг дээрээс тэр хүн буруутай нь харагдсан байна. Цагдаа нар сорил аваад жолоочийн цусан дахь согтууруулах ундааны хэмжээ хэрээс хэтэрснийг тогтоожээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment