Thursday, March 19, 2015

Луйварчид Ром дахь АНУ-ын ЭСЯ-ыг худалджээ

Луйварчид Ром дахь АНУ-ын ЭСЯ-ыг худалджээ

11 минутын өмнө

Бүлэг луйварчид Германы нэгэн бизнесмэн эрийг луйвардаад 1.3 сая еврог нь өөрийн болгожээ. Тэд түүнд Ром хот дахь АНУ-ын ЭСЯ, НҮБ-ын төв байрыг зарахыг оролдсон гэнэ. 57 настай Вольфганг Кроль гэдэг эр Ром хотын шүүхийн танхимд гурван хамсаатантайгаа ирсэн аж.

Тэд 2008 онд Германы нэгэн бизнесмэнийг луйвардаж, Ром хотод байрладаг томоохон барилгуудыг залилангийн аргаар зарахыг оролдсонд буруутгагдаж байгаа юм. Кроль өөрийгөө үл хөдлөх хөрөнгийн томоохон наймаачин гэж танилцуулдаг байв. Эхлээд тэд Монакогийн нэгэн бизнесмэнд Порта ди-Рома худалдааны төвийг худалдаж авахыг санал болгожээ. Хохирогч эр урьдчилаад 400 мянган евро тэдний дансанд шилжүүлсэн аж.

Мөн тэд Германы нэгэн бизнесмэнээс 900 мянга гаруй евро аваад Ром хотод байрладаг АНУ-ын ЭСЯ-ны барилга, НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн төв байрыг "өгчихсөн" байна. Гэвч тун удалгүй бизнесмэн эр мэхлэгдсэн гэдгээ ойлгожээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment