Tuesday, March 17, 2015

“Милан” Тайланд руу ”нүүнэ”

"Милан" Тайланд руу "нүүнэ"

59 минутын өмнө


Голландын авьяаслаг тоглогч асан Кларенс Зеедорф Италийн хөлбөмбөгийн "Милан" багийн ахлах дасгалжуулагчаар дахин ажиллаж магадгүй. Хэрэв Тайландын бизнесмэн эр Бее Таечаубол "россонери"-гийн хувьцааны зарим хэсгийг өөрийн болговол ийм зүйл болох аж.

Милан хотын багийн эзэн Сильвио Берлускони хувьцааныхаа 40 хувийг худалдахад бэлэн байгаа юм.

Өмнө нь мэдээлж байснаар бол Берлускони тай эрд багийнхаа ердөө 25 хувийг худалдахыг зөвшөөрсөн байлаа. Түүнчлэн хэдэн жилийн хугацаанд Тайландын бизнесмэн эр тус багийн бүх хувьцааг нэг тэрбум еврогоор авах боломжтой гэсэн мэдээлэл гарч байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment