Friday, March 6, 2015

Гитарын сурах бичгийг хулгайгаар эмхэтгэн гаргажээ

Гитарын сурах бичгийг хулгайгаар эмхэтгэн гаргажээ

9 минутын өмнө

Хүүхэд, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулж "Алив найзууд аа, гитараа тоглоцгооё" хэмээх номыг тэртээ 1999 онд МУСТА, гоцлол гитарчин Д.Ганбаа, Ж.Баяраа нар анх эрхлэн гаргаж, олны хүртээл болгосноос хойш 16 жил болж байна.

Энэ хугацаанд тэд рок, поп болон зохиолын дуучдын 660 орчим олонд түгсэн дуунуудын гитарын барилтыг хэрхэн сурах тухай найман дэвтэр бүхий гарын авлагыг хүүхэд, залуучуудад хүргэжээ. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр Боржигон овогт Осорын Сэр-Од гэгч нөхөр тус түүврүүдээс зохиогчийн зөвшөөрөлгүй хуулбарлаж, ард түмний дунд түгэн дэлгэрсэн 300 гаруй дууны аккорд болон гитарын барилтыг эмхэлсэн нэрийн дор "Соёмбо принтинг" ХХК-ийн хэвлэх үйлдвэрт хэвлүүлжээ.

Чингээд зогсохгүй тэрбээр Монголын Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатараар энэхүү номоо ивээн тэтгүүлж, ичих ч үгүй номын дэлгүүрүүдээр тэрхүү номоо зарахаар тавиулжээ. Ийнхүү бусдын хөдөлмөрийг шулж амьдардаг хувалз шиг хүмүүс бидний дунд оршсоор байгаагийн нэгэн тодхон жишээ нь О.Сэр-Одын гаргасан "Гитартайгаа дуулцгаая" хэмээх ном юм.

Урд хөршид кино болон хошин шог, хамтлаг дуучдын зохиол бүтээлийг CD, DVD болгон олшруулж нэг хэсэг хулгайн бизнес эрхэлж байсан хүмүүсийн тоо сүүлийн үед буурсан хэдий ч өдгөө харин ном, хэвлэлийн зах зээл рүү энэхүү буруу хэвшил хаалга тогшилгүй орж иржээ.
Эх сурвалж www.wikimon.mn

1 comments: