Б.Энхмэнд хамтрагчаа сольжээ
49 минутын өмнө

Нийтийн дуучдын дундаас оюутан байх цагаасаа хамтран уран бүтээлээ туурвиж ирсэн дуучин Г.Чинболор, Б.Энхмэнд нар тус тусын уран бүтээлээ хөөж, хувиа бодож довоо шарлуулж яваа гэхэд хилсдэхгүй. Г.Чинболор бие даасан тоглолтоо хийж хоёр цомог гаргасан бол Б.Энхмэндийн хувьд эзэгтэйн үүрэгтээ түлхүү анхаарч, уран бүтээлээ түр хойш тавьсан ч байсхийгээд Өвөрмонгол руу урилгаар очиж дуулдаг юм.
Түүнчлэн Өвөрмонголын уран бүтээлчидтэй хамтарч, шинэ цомог гаргах талаар ярилцаж байгаа гэнэ. Түүний хувьд хамтрагч Чинболороосоо салсаны дараа Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй хамтарч уран бүтээл хийх болсон төдийгүй орон нутагт тайлан тоглолтоо ч хийжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment