Tuesday, March 17, 2015

Нэг хүнийг орон гэртэй болгожээ

Нэг хүнийг орон гэртэй болгожээ

23 минутын өмнө

"Суу-Ариг" компанийн Захирал Х.Оюун-Эрдэнэ санаачлан өөрийн гэсэн орон гэргүй нэгэн айлыг гэртэй болголоо. Алдсан уруудсан нэгнээ өөд татах, зөв зүгт засаж чиглүүлэх эрхэм сэтгэлийг өвөрлөн Д.Одбаярыг орон гэртэй болгох санаачлагыг "Суу-Ариг" компанийн захирал Х.Оюун-Эрдэнэ гаргаж "Гуталчин ингэж хэлэв" ФБ хуудсаар дамжуулан Д.Одбаярт туслах чин хүсэлтэй олон хүмүүс нэгджээ.

Үүний үр дүнд 20 жил уулзаагүй Д.Одбаярын ангийн хамт олон энэхүү сайхан үйлсэд нэгдсэн байна. Амьдралд алдаж яваа хэн нэгэнд их бага гэлтгүй чин сэтгэлээсээ туслахыг эрмэлздэг "Суу-Ариг" компанийн захирал Х.Оюун-Эрдэнэ ийнхүү хоёр дахь айлаа гэртэй болгож байгаа нь энэ юм. Амьдралд саар муу гэхээсээ илүү гэрэл гэгээтэй сайхан зүйлс нь их байдаг гэдгийг сайн үйлсэд нэгдсэн залуусын төлөөлөл хэлж байна. Д.Одбаярын хувьд тусалж дэмжсэн сайхан сэтгэлт хүмүүстээ, ангийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлж итгэл найдварыг нь алдахгүй, сайхан амьдралын төлөө хичээх болно гэдгээ хэлсэн юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment