Цахим шуудан ашиглан өөрийгөө суллав
24 минутын өмнө
Дөрөвдүгээр сарын 20-нд Лондонгийн шүүхэд Нэйл Мурын хэргийг шийдвэрлэх ажээ. Бараг хоёр сая фунт стерлингийг банкнаас залилан хийж авсан, найман удаагийн үйлдлээс гадна Мурыг шоронгоос ихээхэн ур чадвар гаргаж оргосон хэрэгт буруутгаж байна.Тэрбээр Вандсвортын шоронгоос оргохын тулд шоронгийн захиргаанд цахим шуудангаар өөрийг нь цагаатгасан тухай хуурамч шийдвэрийг гар утсаараа илгээжээ.
Саатуулагдаж байх үедээ Нэйл Мур гар утас олж аваад, түүнийхээ тусламжтайгаар шүүх байгууллагын ажилтны хаягтай тун адилхан цахим хаяг нээжээ. Дараа нь тэрбээр Вандсвортын тамгын газар руу тэрхүү цахим захидлаа илгээсэн бөгөөд уг захидалд Лондон хотын шүүх Нэйл Мурын батлан даалтанд гаргах болсон тул яаралтай суллах тухай бичсэн байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment