Tuesday, March 31, 2015

С.Ганбаатар өөртөө итгэлтэй байна

С.Ганбаатар өөртөө итгэлтэй байна

1 цаг 53 минутын өмнө


Дархан-Уул аймгаас сонгогдсон бие даагч С.Ганбаатар өөртөө их л итгэлтэй бардам яваа сурагтай. Учир нь тэрбээр ард түмнийхээ төлөө тууштай явдаг, Оюутолгойн гэрээний асуудлаар цуцашгүй тэмцэж, ашиг баялгийг нь эн тэнцүү хувааж хүртээхийн төлөө дуугарч явж байгаа нэгэн гэдэг.

Харин түүнийг ирэх сонгуульд дахин сонгохоор сонгогчид нь хүлээж сууна. Тэд С.Ганбаатар шиг тууштай хүн л төрд ихийг хийнэ, тийм хүн хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.

Мань хүн өөрийгөө гишүүн төдийгүй Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэгтээ ч итгэл төгс яваа, мөн сонгогчдынхоо саналыг ахиухан авахын төлөө байдаг бүхнээ зориулахаар шийдсэн сурагтай. Ямагт ард түмний талд бат зогсдог тэрбээр "Би хэзээ ч худлаа шоу хийхгүй, бодит зүйлийг л хийнэ" гэдгээ илэрхийлээд байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment