Monday, April 27, 2015

15-тай хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу?

15-тай хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу?

8 минутын өмнө

Хандгайтад салхинд гарч хөгжилдөж явсан 15 настай хүү чаргаар гулгаж явахдаа 60 орчим настай иргэнийг санамсаргүй мөргөж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Харин 15 настай хүүг Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан билээ. Уг зүйлийн 94.1-д "Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг аж.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас уг хэргийг Эрүүгийн хуулийн 27.1-т зааснаар "Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байна" гэж заасан зүйл ангид хамаарах хэрэг гэдгийг нотолж, хэргийг нь прокурорт шилжүүлжээ. Энэхүү заалт нь хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

1 comments: