Wednesday, April 1, 2015

Нэмж 17 машин хураажээ

Нэмж 17 машин хураажээ

Өнөөдөр 14 цаг 40 минут

Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээг хязгаарлаж төсвөө хэмнэх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэр гараад гурван сар гаруй болж байна. Тэрбээр шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах шаардлага тавьсан. Төрийн өмчит 757 байгууллага нийт 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврынх аж.

Дээрх байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчсөн байна. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж буй нийт автомашины гараашийн зардалд 3.6 тэрбум, шатахуунд 16.3, сэлбэг хэрэгсэлд 5, жолоочийн цалинд 25, нийт 50 тэрбум төгрөг зарцуулжээ. Тиймээс төсвийг хэмнэх үүднээс эдгээр тансаг зэрэглэлийн машинуудыг хурааж байгаа. Харин саяхан Монгол Улсын сайд С.Баярцогт машин хураалгах ажилд яамдууд хойрго хандаж, чирэгдэл учруулж байгаа талаар шүүмжлээд авсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 57 автомашиныг хураан аваад байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment