Saturday, April 4, 2015

Үнэгүй секс (18+)

- Детектив өгүүллэг -
Намуухан эгшиглэж байсан аяз хүчтэй шуурга адил ширүүсэн чангарах агшнаа "Ооёё..." гэж гийнана. Энэ дуутай зэрэгцэн залуугийн хөдөлгөөн түргэсэх мөчид "Ээж ээ..." гээд сад тавиран урсах үрийн сунг амтархсан бүсгүйн сэрийсэн хоёр хөхийг дэрлэн амьсгаа дарах Жон үхдэл мэт хэвтсэнээ Золоогийн уруулыг шүлэнгэтэн үнсээд зэрэгцэн хэвтлээ.
Энэ л сайханд нь татагдан амтархсаар эр биед нь дурлаж сэтгэлээ жолоодож дийлэхээ больсон бүсгүй залуугийн хөлсөндөө дэвтэж чийгтсэн үстэй цээжинд наалдан шигдэх ажээ. "Хэдэн дуудлага, юу гэсэн мессеж ирсэн бол" гэхээс Золоогийн дотор муухайрах шиг.
Сүйт бүсгүй нь утсаа хаагаад алга болсонд багтарч ядан байхад нь Эрхэсээс ирэх нялуун үгтэй хайрын мессеж Ирмүүний дургүйг улам өдөөнө. Гэртээ ганцаар холхиж байсан залуу найз руугаа ярьчихаад гарлаа.

Тэмүгэгээс өөр түүнд хань болох хүн байхгүй гэдгийг нь тооцож чадсан Эрхэс дотроо баярлаж, тэр хоёрын уулзалтыг хүлээхээр шийдэв. Ирмүүнийг Золоод хайртай, ээж, аавууд нь уулзаж сүй тавьсан гэдгийг нь мэддэг хэрнээ Эрхэс "Энэ бол миний нөхөр болох ёстой хүн" гэж эрээ цээргүй аашилдгийг нь дэмждэггүй нэг хэсэг байхад "балиашиглаж" бүр Золоогоос холдуулах операци зохион байгуулдаг хэдэн найз байх. Золоогийн эсрэг хоёр гараа өргөн зогсдог Хонгортуяа Эрхэсийн урилгаар гэрт нь ирэв.
- Цаадахь чинь шоконд орчихож. Золоо ирээгүй юм байх.
- Тийм үү. Энэ боломжийг алдахгүй өвөртлөөд авах хэрэгтэй ш дээ.
- Ирмүүн миний утсыг авахгүй, хариу ч бичихгүй байна аа. Гэхдээ Тэмүгээ тэр хоёр "Ромео"-д уулзахаар явсан.
- Тэгвэл окей. Тэмүгээ цаадахын чинь тархийг угааж чадна. Чи одоо өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийх хэрэгтэй болж дээ.

- Яаж?
- Юу яриад байгаа юм бэ? Өвөртөө оруулсан хархүүг өөрийн болгож чадах юм байгаа биз дээ?
- Чи нөхөртэй болохоор сексийн талаар ок байх л даа. Би чинь маруухан амьтан ш дээ.
- Сонин юм яриад битгий бай. Солиотой сексдэх сайхан ш дээ. Чи чинь эрхэм гишүүний өвөрт эхэлж ороогүй бил үү?
- Тийм ээ. Тэр бид хоёр чинь тийм юмандаа маруухаан. Харин Макаод хоёр сар болохдоо Канадаас ирсэн багш залуугаас сексийн амтыг мэдэрсэн шүү. Энд секс тойрсон ийм яриа өрнөж байхад Ирмүүн, Тэмүгээ хоёр виски шимж суулаа.
- Золоо чамд хайргүй юм биш үү. Хайртай бол хэзээ ч ингэж явахгүй.
- Хайргүй байтлаа сүй тавьдаг юм уу? Ирмүүн чанга дуугарснаа "Уураа энүүнд гаргаад ч яахав дээ" хэмээн биеэ барихыг хичээв.
- Золоо юу хийгээд ингэж алга болдогийг нь л мэдэх хэрэгтэй байна. Би Золоодоо ямар их хайртай билээ, чи мэднэ ш дээ гээд хоолой нь сааралтахад Тэмүгээ "Энэ чинь намайг Эрхэстэй хуйвалдаад байна" гээд мэдчихсэн юм биш байгаа хэмээн айсандаа бантаад үг дуугарсангүй.

"Эрхэс, Ирмүүн хоёр зүгээргүй гэдэг нь үнэн байгаасай. Тэгвэл Жонтойгоо сууж, хаана хүрсэн ч яахав" гэж бодож хэвтсэн Золоо юугаа ч нууж хаадаггүй найз руугаа мессеж бичив. Золоо Ирмүүнээс өө хайж, өөрийг нь буруутан болгох гэсэн бодлоо бататгах гээд огт юм олж чадахгүй байгаа билбээ. "Жон бид хоёр хамт байна. Миний найз Ирмүүн рүү яриад намайг жуулчинтай "Тэрэлж" явчихсан гээд хэлчих. Юу гэх нь вэ хариуг нь над руу хурдан саваарай". Золоогоос ирсэн мессеж Хонгортуяа, Эрхэс хоёрт өгөөш болно гэдгийг харийн эрийн өвөрт хэвтэж хэзээ босоод "явлаа" гэх бол хэмээн айж байгаа бүсгүй төсөөлөөгүй. Үнэндээ Хонгортуяад итгэж явдаг ганц найз нь Золоо. "Хаана байгаа юм бэ? Та хоёр намайг дайлахгүй юм уу. Цаадахь чинь Эрхэстэй хамт байгаа юм шиг байна. Хариу өгөхгүй, утсаа авахгүй байна". Жон, Золоо хоёр Хонгортуяаг очиход хөнжлөөсөө босоогүй байлаа. Хатуу юм ууж халамцсан Золоо,
- Хайрын зууч найзынхаа гарыг хүндрүүлнэ ээ. Чамд өгөөрэй гэж Жон өгсөн шүү гээд дугтуйтай юм атгуулав. Хонгортуяаг гарахад Золоо нэлээд согтчихсон Жонтой тэврэлдэн хоцорлоо. "Амжилттай" гэсэн мэдээ авсан Тэмүгээ ахиухан хийж байгаад хоёр өгчихлөө. Ирмүүн үг алдах вий гэсэн шиг хүрлийж таг дуугүй сууж байснаа больж, ам нээж байна аа.
- Золоо нэгэнт өөр хүнтэй болсон бол надад үнэнээ хэлэх хэрэгтэй. Хорвоод ганц хүүхэн байгаа биш...

- Хоёулахнаа ингэж суух уйтгартай юм аа. Тэгээд ч нөгөө Хонгороо чинь намайг алга болчихлоо гээд асч байгаа. Эрхэс тэр хоёрыг дуудчих уу?
- Эрхэс танай Хонгороо хоёр ойрд их сүжирдэг болжээ. Уг нь Хонгороо чинь Золоогийн ганц найз нь ш дээ.
- Тийм ээ. Золоо, та хоёрыг ойлгуулах гэж л Эрхэсийг аргадаж явдаг юм шиг байна лээ.
- Нааша гэхэд цаашаа хараад байхад нь ойлгуулах гэж оролдоод ч яахав дээ. Эрхэс уг нь их сайн бүсгүй л дээ. Гэхдээ яагаад заавал надаар оролдоод байдгийг нь ойлгодоггүй юм.
- Чамд үнэхээр хайртай юм биш үү?
- Худлаа гэдгийг нь би мэднэ ээ.
- Юу уу. Яагаад?
- Эхнэртэй, сүй тавьчихсан эрд хайртай байж болохгүй биз дээ.

Хоёр найз ингэж ярилцаад сууж байхад Хонгортуяа Ирмүүн рүү утасдлаа.
- Юу уу. Үнэн юм уу... хашгирч боссон Ирмүүн хундагатай вискигээ хуурайгаар нь хөнтөрч орхив.
- Хүнд хэлэхгүй алга болчих юм. Хаашаа юм бэ, чи чинь гэж Түмэгээг загнан нэг их ууртай орж ирсэн Хонгортуяаг юу гаргаж ирэх бол гэхээс айж бас яарч байсан Ирмүүн:
- Тэмүгээг би дуудсан юм аа... гээд гарыг нь дагуулан харав. Хувцсаа тайлж тухалснаа утсан дээрх бичлэгээ үзүүллээ. Хөх, дэлэнгээ сэрийлгэж, үс гэзгээ задгайлсан эхнэр нь эрээн хөнжилнөөс арайхийн сугарч халаад нөмрөхийг харсан Ирмүүн:
- Энэ муу новш нь хэн юм бэ? Одоо хаана байна гэж сунуаглаж байсан тамхины утааг сарнитал хашгирахад бааранд сууж байсан хүмүүс бүгд түүн рүү харж байгааг анзаарлаа.
- Тэр хоёр амралтын газар руу явлаа гээд гарсан. Нэгэнт байгаа байдлыг мэдсэн болохоор миний найз бухимдаж, муугаа үзүүлэх хэрэггүй. Сайн бодож байгаад өөрийг нь ирэхээр уулзаад улайтал хэлчихээд салах хэрэгтэй.

Хонгортуяагийн энэ зөвлөгөө Ирмүүнд таалагдав бололтой. Дуугаа хураан хэсэг сууснаа:
- За, за бүх юм тодорхой боллоо. Та хоёрыг зөндөө зовоочихлоо, уучлаарай. Гурвуулаа өөр юм ярьж, жаахан суух уу гэв.
- Эрхэсийнд очъё оо, яадгийн. Өнөөдөр орой баярхаад байдаг тэр хүүхний бярыг үзье гэсэн Хонгортуяагийн саналаас татгалзсангүй.
... - Хонгор минь, хонгор минь... хурдан хөдөлөс хэмээн амьсгаа нь дээр ирсэн Жон үглэнэ. Хоёр хөхийг нь үгтээн базалж үе үе дуу алдаж байсан эр бүсгүйн хүзүүгээр тэврэн босч ирснээ байраа солин дээр нь гарлаа. Өрөөний булангаас ёлтойх бүдэгхэн шар гэрэлд америк эрийн хөвчрөн чангарч хэзээ мөдгүй хагарах нь уу гэлтэй халуу шатах бэлэг эрхтэнийг амандаа хийн наадах бүсгүйн сэрэл дээд цэгтээ тулжээ. Эхүүн ч юм шиг зөөлөн үнэртэй шингэн чийгтэж ирэх нь Жоны хэлэнд мэдрэгдэх агшинд залуугийн хоёр мөрөн дээр хөл нь гарч хөдөлгөөний аясаар "бүжих" мэт. Амтыг авиагаар илэрхийлэх энэ мөчид "Ямар гоё юм бэ... Ямар гоё.. оо, оооё..." гэх гийналт чангарсаар бүсгүй дуу алдан ориллоо. Жон жолоо цулбуургүй хангал мэт хурдлан аахилж байснаа жигтэй сүрлэг дуу нэгэнтээ гаргаад чимээ алдрав.
Хөгжмийн ая хүртэл намуухан болж, хөлсөндөө нэвчсэн эр, эм хоёр озолцон дур хүслийнхээ оргилд умбажээ. Шүршүүрт орж зогссон Золоогийн өгзөг хонгыг илэн таалж байсан Жон нов нойтон бүсгүйг өөртөө наан тэврэхэд нь хэдийнэ гантайж боссн эрхтэн нь араас нь хатгаж, халуу төөнүүлэв.

Нойтон бөгсөн дээр бөмбөрдөх адил дуугарч чад чад хийх нь огцом ойртсоор. Жон дуу алдан, бүсгүйн хоёр хөхийг базлан биедээ шингээх адил тас тэвэрлээ. Энэ л мөчийг хүлээж яддаг гэдгийг нь аль хэдийнэ анзаарсан Золоо Жоныг бага зэрэг гуниглах үед нь шүршүүрт орж сэрлийг өдөөх болсон нь түүний нууц арга.
Сексийн амтанд умбасан хосууд тэврэлдэн хэвтэнэ. Оройн 23 цаг болж байгааг хэн хэн нь мэдэж бас нүдээ аньсан мөртлөө нэг нь ч унтаагүй байлаа.
- Миний хонгор унтаагүй биз дээ гэхэд нь "Юу гэж хэлэх бол" гэхээс айсан Золоо дуугарсангүй.
- Маргааш эрт бизнес уулзалттай. Хонгор нь одоо явъя. Миний хайр гэртээ хүргүүлэх үү? Жоныг ингэж хэлэхийг сонссон бүсгүй дуртай, дургүй толгой дохив. Золоог ирэхэд Ирмүүн байсангүй. Хонгортуяагийн Эрхэстэй хамт байгаа гэсэн нь үнэн юм байна гэж бодсон хэрнээ Ирмүүн рүү ярьсангүй. Цантай цонхон дээр харагдах элдэв дүрсийг харан зогсохдоо "Жон надтай суухгүй бол яана аа. Хэд сайхан сексэдчихээд хамт хонохгүй яваад өгдөг юм, сонин хүн шүү. Хамт амьдрах санал хэзээ ч тавьж байгаагүй..." хэмээн бодож нулимсаа арчсанаа "Ирмүүн Эрхэс хоёрын хамт байгааг Хонгороо баталгаажуулна" гэсэн бодлоор Жоныг түр мартахыг хичээлээ.

Рок дуу сонсч, хөлчүүрхэн бүжиглэж, согтуу нүдээр ширтэлцэн шүлэнгтсэн харцаар туладаж байсан залуус үүрээр унтахаар хэвтэцгээв. Золоогийн нүцгэн босч ирэх дүр нүдэнд нь харагдан бачимдаж хэвттэл хөнжил сөхөх шиг болсноо хажуугаар нь Эрхэс ороод ирлээ. Сүйт бүсгүйдээ гомдох хар манан хоромхон зуур арилан хүлэгдсэн мэт болсон залуу хажуудаа хэвтэх бүсгүйг ханхар цээжиндээ тэврээд нүүр нүдгүй үнсч үнгэлэв. Ийм л мөчийг эртнээс хүсэн хүлээсэн Эрхэс эрх муур адил наалинхайтан аслаа.
Уруулаас эхэлсэн халуухан тачаангуй үнсэлт хүзүү, цээж, хөхөөр дамжин хүйсний орчим ирэхэд:
- Хайртай, хайртай шүү, Ирмүүн ээ гэж дахин дахин хэлэхдээ хөлөөрөө хатуурч боссон эрхтэнийг нь гижигдэхээ мартсангүй. Ичимдэг орчинд эрвэгнүүлэн бүжиж байсан хуруу Ирмүүний хэлээр солигдох агшнаа Эрхэс орчлонгоос тасрах мэт жингүйдэж өөрийн эрхгүй хоёр тийш займчин хөдөлж эхэллээ. Хөлөрч чийгтсэн орчноос өсгч явсаар Ирмүүний хэл уруул нь Эрхэсийнх дээр морилох мөчид хүсэн хүлээсэн хоёр эрхтэн бас золгож, дуу алдан угтсан бүсгүй дураар авирлан хөдөлж гарлаа. Өгзөгнөөс нь өргөх тусам Эрхэсийн нялхарсан дуу зөөлрөн зөөлөрсөөр. "Ирмүүн ээ. Ирмүүн ээ. Би чамд хайртай" хэмээн шивнэн хүзүү цээжийг шуналтайхан озно.

Уйлах мэт хашгирсан Эрхэс Ирмүүний хүзүүг удаан гэгч озсоор үргэлжүүлэн үнсч таалсаар "Дахиад, дахиад. Чи минь ямар гоё юм бэ?" хэмээн чихийг нь сэвтнүүлэн шивнэх нь Ирмүүний эр хүслийг дахин оволзуулав. Хөхнийхөө товчоор гантайн тэмүүлэх эрхтэний толгойг гижигдэхэд байж ядсан эр "бушуухан" гэсэн шиг бүсгүйг дээш татан тийчигнэнэ. Алгуурхан боссон бүсгүйн араас нүдээ нээж чадаагүй байтал Эрхэс "Чамайгаа хармаар байна" гэсээр гэрлээ асаачихаад эхээс төрсөн чигээрээ эргэн ирж дээр нь гарав. Хөлчүүхэн байсан эр "Хайртай" гэж ядаргаа болдог хаашаа харсан ч даган гүйдэг бүсгүйгээ энхрийлэн таална. Чилгэр сайхан хөх, гоолиг бие, дэндүү том өгзөг. Энэ бүгд залууг зүгээр байлгасангүй. "Гэрэлтэй секс гоё ш дээ. Ирмүүн ээ, чамаар бахархаж байна. Ийм гоё..." хэмээн шивнэж эрхтэнийг нь үнсэн таалж амтархан долоох мөхөөлдөс адил амандаа хүлхэхэд тэсвэр алдсан залуу "Эрхэс ээ, чамайг эзэмдмээр байна" гээд өндийтөл чийгтэй халуун ертөнц тэр дорхноо угтаад авлаа.

Буйдан өнцөгдөж суусан залуу бүсгүйн хөхийг шүлэнгэтэж шүлсээ савируулан аахилж байснаа "Оо ёо, ёо. Чи минь ямар гоё юм бэ?" гэж дуу алдав. Энэ орчлонгийн нэгэн сайхныг хамтдаа амтлах агшинд зэрэгцэн дуу алдсан хоёр байрлалаа солин бялууртлаа үнгэлдэх ажээ. Дөрвөн хөллөсөн бүсгүйн өгзөг, цээжинд нь тулж Ирмүүний ид хаваа гайхуулсан эрчтэй хөдөлгөөний аясаар Эрхэс амттайхан гиншинэ.
Амьсгаа даран хэвтэх Ирмүүн "Ийм халуухан тачаангуй хүүхэн... Сайхан юм аа" гэж бодсоноо "Бид хоёр ингэж сексддэг бил үү?" хэмээн өөрөөсөө асуув.
Харанхуйд хоёр биеэ үнсч, таалж байгаад "Хачин сайхан" гэж боддог. Худлаа юм байна. Золоо минь надад гомддог, намайг голдог юм биш байгаа. Ирмүүн "Эрхэс халуухан тачаангуй, дэндүү, дэндүү гоё юм аа" гэж бодсоноо дэргэдээ хэвтэх түүний нүдийг зөөлөн зөөлөн үнслээ.

Нулимсаа барьж чадаагүй Эрхэс нүдээ нээлгүй:
-Ирмүүн ээ, чи надад уур чинь хүрч байна уу? Намайг уучлаарай гэв.
Нулимсыг нь долоож, шорвог амтыг нь мэдэрч байсан залуу:
- Яалаа гэж уурлах юм бэ... гэж хөндийдүү дуугарснаа
- Чи надад үнэхээр хайртай юм уу гэж асуугаад духаа нийлүүлэн цоо ширтлээ.
Эрхэс нүдээ аниастай байсан хэдий ч нулимс нь жирэлзэн урсана.

Хамгийн их зэвүүцэн дургүйлхдэг байсан бүсгүйгээ тэврээд хэвтэж байгаагаа сая мэдсэн мэт Ирмүүн огло харайн бослоо. Тэмүгээ, Хонгортуяа хоёр алга. Ирмүүн гэрээдээ гэнэт яаран усанд ч оролгүй шууд Эрхэсийнхээс гарлаа. Үүр гэгээрч, одод хаяанаасаа шуугдан анивалзана. Такси барих санаатай зогссон боловч машин хүртэл ховор байлаа. Өнгөрүүлсэн шөнөө бодохоос улам даарах шиг санагдан, алхаагаа түргэсгэв. "Өврөөс арайхийн босоод, гарлаа" гэсэн мессеж биччихээд Эрхэс босч усанд орлоо. Тэдний дээд давхарт хоносон Жонон "Зам дагаад яв" гэхэд нойрмог жолооч нь ундуутай гэгч нь машинаа асаав. "Шинэ Төгөл" хотхоны хойд зам даган алхаж яваа Ирмүүнд хажуугаараа өнгөрөх "BMW"-г анзаарах сөхөө байсангүй. Байрлалыг нь тогтоосон Жононгоос команд авсан гурван залуу баг, өмсгөлөө өмсч, яаравчлан гарлаа.

Харуй бүрийд хэнийг нь ч таньж амжилгүй, хүчин мөхөсдөж хүлүүлсэн Ирмүүн хотын зах руу аваачиж орхисныг нь л мэдэж байв. Хав харанхуй төмөр чингэлэг дотор хүлээстэй гар хөл нь бадайран суухдаа мань залуу "Золоо надаас урвахдаа ингэж муухай зан гаргаж байгаа юм байх даа" хэмээн гомдож байлаа.
Хонгортуяагийн авчирсан бичлэгийг DVD дээр хуулж авсан Золоо байн байн үзэж, багтарна. "Хаачив. Хаагуур яваад байгаа юм бэ? Миний хайр чамд ийм үнэгүй юм уу?" гээд "Яах гэж дандаа худал ярьж байсан юм бол? Эрхэс үхэх гэж эргүүлдэж гүйгээд байдгийг нь мэддэг хэрнээ би тоодоггүй байсан". Харамсал, гомдлын алин болохыг үл ялгах хачин бодол Золоог зүгээр суулгасангүй. "Жонтой сууна" гэх сайхан бодол байвч итгэл муутай болохоор ингэж шаналж байгаагаа тэр сайн мэдэж байлаа.
Өөрийн гэсэн юмаа ялгаж цүнхлэв. Авч өгөөд удаагүй байгаа цагаан алтан ээмэг, бөгжний хослолоо авах гэснээ больчихоод өөрөө Ирмүүнд бэлэглэсэн алтан гинжээ савнаас нь аваад эргэтэл хонх нь дуугарлаа.

- Хүүе найз аа. Цаад Ирмүүнийг чинь хүмүүс барьцаалчихсан байна гэнэ. Хонгортуяагийн энэ үгийг гүйцэд сонсоогүй шахам хэрнээ Золоо огт тоосонгүй шинжгүй:
- Эрхэст нь хэлээч гэж шилбэлзэв.
Төмөр чингэлэгний хаалга онгойж, нүүрээ битүүлсэн хоёр залуу орж ирлээ. Энгэрийнхээ халааснаас арайхийн гаргаж, Тэмүгээ рүү хөлөөрөө мессеж биччихээд авч чадаагүй утсыг нь харсан булиа залуу:
- Наашаа хар. Чи Золоогоос салж чадах уу? Тэр чинь минийх болсон. Сална гэдгээ хэлээд эндээс гарсан нь чамд өлзийтэй байх шүү гэснээ:
- Мессеж явуулсан хүн чинь хэн юм бэ гээд энгэрийнхээ халааснаас гар буу гаргаж ирлээ.
- Хэнийх ч байсан тэр Золоо чинь минийх биш. Намайг хурдан явуул. Наад асуултандаа хариулт авав уу гэж Ирмүүн омогтой нь аргагүй хэлэв.

- Овоо эр юм. Хэлсэндээ хүрэхгүй бол юу болохоо мэдэж байгаа биз дээ гээд худлаа инээснээ хүлээсийг тайлж эхэлтэл:
- Цагдаа гэж нэг нь дуу алдав.
Хүүгээ барьцаанд орсон гэдгийг Золоогоос сонсонгуутаа Ролзод Даваа генералыг түргэн авахуулсан байна. Генералаас өгсөн үүргийн дагуу Золоо, Эрхэс, Хонгортуяа, Тэмүгээ нарыг цагдаагийн хэлтэс дээр авчран хорьжээ. Эрхэс, Золоо хоёр бие бие рүүгээ харж чадахгүй зогсч байхад "Ингэх гээд байсан юм. Чамаас боллоо" гэж Тэмүгээ эхнэрийгээ зэмлэн зогсоно. Өөрийгөө ингэж оосорлосондоо харамсч, Жононгч дотроо харааж зогсох Эрхэсийг ийм юм хийсэн гэх хардлага Тэмүгээгээс өөр хэнд ч байсангүй. Өдөржин цагдаагийн хэлтсийн ой гутам муухай үнэртэй өрөөнд хоригдсон залуусыг нэг нэгээр нь байцааж эхэллээ.
Ганц хүүгээ барьцаалагдсан гэснээс хойш царай барааг нь харж чадалгүй ажилтай суусан Ролзод аав руу нь ярих гэснээ больчихоод цагдаагийн хэлтэс дээр очлоо. Ирмүүн гэрээдээ явчихжээ.

- Хүн барьцаалсан хогийн муу сайн юмнуудыг харчихаад явъя гэж генералынх нь анхны эхнэр гэх эмэгтэй даналзаад явж өгсөнгүй. Аргаа барсан хэрэг бүртгэгч Ролзодыг дагуулж, аквариумд хориотой байгаа нөгөө хэдийг харуулав. Хүүгийнхээ царайг харахаар яаран алхах эмэгтэй "Зэрмийсэн цагаан охин чинь хэний хүүхэд билээ. Харсан л хүүхэд шиг байх чинь" гэж хичнээн бодсон боловч тэднийх гэж оноож чадсангүй.
- Сүй тавьсан охиноос нь салгах гэж айлгасан юм гэцгээж байна. Бүгдээс нь мэдүүлэг авсан. Одоо гэр рүү нь явуулах уу, генерал аа.
- Юу яриад байгаа юм бэ, чи чинь. Хүн барьцаалсан. Ямар зорилгоор, яах гэж гэгдийг нь лавшруулан шалга. Сүйт бүсгүй нь юу гэж байна?
- Юу ч мэдэхгүй. Гэртээ ирэхэд эзгүй байсан гэж байна.
- Ирмүүн юу гээд байгаа билээ?
- Хайртай бүсгүй минь надаас салах гэж ингэсэн болов уу өөр надад өс хонзонтой хүн байхгүй гэсэн.
- Тэгвэл тэрнийг нь ч битгий явуул. Бүгдийг саатуул.

Генерал ингэж лүндэн буулгачихаад Ирмүүний ээжтэй утсаар ярив.
- Үгийн зөрөөгүй гараад явчихлаа. Ойлгох юм алга.
- Сүй тавьсан бүсгүйгээс нь салгах гэж айлгасан юм байх. Тэр хүүхнийх нь ээж, аавыг таньж, мэдэх юм уу?
- Америкт 10 жил болоод ирсэн. Хөрөнгө бэлтэй лут улс байгаа юм. Бэр маань уг нь их сайхан охин доо. Яагаад тэрнийгээ хардаад байгаа юм бол?
- Наад ярьж, хэлж байгаад чинь авах юм алга.

Утсаа шидсэн генералыг "Гайхуулж дээ. Эцэг шиг нь байж чадаагүй байж. Ийм болохоор чинь чамайг аав гэдэггүй юм" хэмээн хараагаад Ролзод толины өмнө очиж суулаа. Гэрлээ ч асаалгүй хэсэг сууснаа Ирмүүн босч хувцсаа сольж өмсчихөөд хөргөгчнөөс хүйтэн шар айраг аваад зурагтынхаа өмнө тухаллаа. Нүднийх нь буланд орж ирснээс нь хойш тусаад байсан DVD-г авч эргүүлж тойруулж харснаа үзэхээр шийдэж, сониуч зандаа хөтлөгдөв.
Өөрийгөө таньсангүй. Удаан харсны эцэст Эрхэстэй өнгөрүүлсэн шөнийх нь дүрс гэдгийг мэдсэн залуу ганцаар байгаа хэрнээ ийш тийш харж, удаан сууж ч чадалгүй зогсоогоороо үзэж дуусгалаа.
Цагдаад юу гэж хэлээд гарч ирснээ бодохоос Ирмүүний дотор нь муухайрав. Шөнөжин холхиж арайхийж өглөө болгосон Ирмүүн хөдөө явахдаа өмсдөг зузаан хувцсаа өмсөөд цагдаагийн хэлтэс рүү алхлаа.
- Дэслэгч ээ, намайг хориод өгөөч гээд хоолой нь зангиран зогсох Ирмүүнээс юу болсныг лавлав.
Генерал Даваатай утсаар ярих гэснээ болиод "72-оос миний хорьсон хүмүүсийг аваад ирээч" гэж жижүүрийн албаныхандаа хэлчихээд дэслэгч Уламбаяр компьютерээ асаалаа.

... Эрхэсийн "тоглосон тоглоом" хатуудаж ийм бужигнаан үүсгэснийг тогтоож хэлтсийн даргадаа танилцуулчихаад гарахдаа:
- Генерал ер нь яагаад энэ хэдэд анхаараад байгаа юм бол? Ирмүүн буруугүй ш дээ гэж бодсоноо сугавчилж явсан хавтсаа нээж хартал "Даваа овогтой Эрхэс" гэж бичсэн нь тодоос тод дурайв.
- Генералд болох уу?
Дэслэгч Уламбаяр
- Эрхэс чинь танай охин юм уу?
- Юу уу?
- Ирмүүнийг барьцаанд авч айлгаж байгаад өөрөө суух зорилготой байсан бүсгүйн нэр нь Эрхэс, овог нь Даваа.
Гар нь салганаж арайхийн дугаар цуглуулсан генерал Ролзод руу залгалаа.
- Хэн хэн нь чамайг дууриасан бөгс султай юмнууд... гэхээс өөр үг хэлсэнгүй. "Эрхэс та хоёр чинь нэг эцгийн хүүхдүүд юм байна" гээд өмөлзөн суух ээжийнх нь төрх Ирмүүний нүдэнд харагдана. Хорвоо дэндүү давчуу юм шиг санагдан, толинд туссан өөрийнхөө дүрээс хүртэл айх шиг болно.
Утас нь холбогдохгүй болохоор таксинаас буунгуутаа гүйсээр байрлаж байсан буудалд нь ирэхэд:
- Жон өглөө ниссэн гэх хариу сонссон Золоо "Ийм хайр гэж байдаг юм уу?" хэмээн хашгирлаа.
Эх сурвалж www.wikimon.mn

Ж.Тэлмэн

0 comments:

Post a Comment