Ирэх сарын 20-ноос вакцинжуулалт эхэлнэ
Өнөөдөр 13 цаг 6 минут
Таван жилийн хугацаанд дэгдээгүй улаанбурхан өвчин сүүлийн хэдхэн хоногт эрчимтэй тархаж байна. Одоогийн байдлаар нийслэлийн найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 145 нь буюу 23.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.Энэхүү өвчин тархсантай холбогдуулан вакцинжуулах ажил ирэх тавдугаар сарын 20-ноос эхлэх юм байна. Дархлаажуулалт орон даяар хийгдэх бөгөөд 6 сартайгаас тав хүртэлх насны бүх хүүхэд хамрагдах аж. Өмнө нь улаанбурхан өвчний вакцин хийлгэж байсан хүүхдүүд ч нэмэлт дархлаажуулалтад хамрагдана гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн хуваарийн дагуу цэцэрлэгүүдээр явж уг өвчний вакциныг хийхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment