Sunday, April 12, 2015

Шаардлага хангасан сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана

Шаардлага хангасан сүлжээ хоолны газрууд 24 цагаар ажиллана

24 минутын өмнө


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах талаар зарим байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжинд заасан Түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг "Өглөөний 07.00-шөнийн 03.00 цагт үйлчилж болно" гэсэн хэсгийг "Хоолны газрын ангилал зэрэглэл, стандартын шаардлагыг хангасан, зориулалтын байртай түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно" гэж өөрчлөн энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment